Цоохондой
Цоохондой (Felis silvestris) Европ, Ази, Африкт тархсан жижиг мий. Жижиг хөхтөн, шувуу, бусад ойролцоо хэмжээтэй амьтан барьж иддэг. Өөр өөр бүсэд хэд хэдэн дэд зүйл тархсан. Заримдаа гэрийн муурыг (Felis silvestris catus) энэ зүйлд багтаадаг. Гэрийн муур хүн амьдарч байгаа бүх тив, ихэнх томоохон аралд тархсан бөгөөд олон газар зэрлэгшсэн муур тааралддаг.
Цоохондой янз бүрийн орчинд дасамтгай. Тухайлал саванна, задгай ой, тал хээрт тархсан. Гэршүүлсэн үүлдэр нь өнгө зүс, хэлбэр төрхөөрөө олон янз боловч, зэрлэг дэд зүйлүүд нь хар судалтай хүрэндүү өнгөтэй, 45-80 см урт, 3-8 кг жинтэй. Ө...